card

Товч танилцуулга

Манай компани 2011 онд үүсгэн байгуулагдаж, зочлох үйлчилгээний салбарт тасралтгүй 13 жил үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Одоогийн байдлаар нийт 5 Эвент танхим, 2 салбар ресторан, кофе шоп болон явуулын ресторан (катеринг) гэсэн салбаруудад 170+ ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

2023 онд Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газарт ресорт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Мондакт Эвол ХХК-ийг хамтын хөрөнгө оруулалтаар байгуулан амжилттай ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд зочлох үйлчилгээний мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэхийг зорин ажилласан бөгөөд салбартаа манлайлагч менежер удирдлагуудаас гадна олон улсаас (Орос, Хятад, Узбек) тогооч нарыг урин ажиллуулж байна.  

 

ОХИН КОМПАНИУД

БИДНИЙ БРЭНД ҮЙЛЧИЛГЭЭ

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

  • Зочлох үйлчилгээний салбарт мэргэжлийн хамт олон байж 10 жилийн хугацаанд 100+ салбар ресторан байгуулна. 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Ногоон ирээдүйг эрхэмлэн, Нийгмийн нийтлэг сэтгэлгээг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулахад оршино. 

БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Бид чанарыг тогтмол хэрэгжүүлнэ.
  • Бид өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
  • Бид хэзээд бусдынхаа төлөө байхыг хичээнэ.
  • Бид шинэ санаа гаргагч байна. 
  • Бид үргэлж үлгэр жишээ үзүүлнэ

ТҮҮХЭН ОН ЦАГ