Шинэ жил тэмдэглэх гоё газрууд

A- A A+
Шинэ жил тэмдэглэх гоё газрууд

Жилд ганцхан тохиох шинэ жилийн баярыг ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ хэзээ ч мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Харин, хаана хэрхэн тэмдэглэхээ хараахан шийдэж амжаагүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай.

  1. GLORY RESORT MONGOLIA - Цээж дүүрэн цэнгэг агаар, хамар цоргим мандарины үнэр, хамгийн гоё чимэглэлтэй орчин, хайртай дотны хүмүүстэйгээ инээд цалгисан мөчүүдийг хамт үдэх, үнэ цэнэтэй цаг мөчийг танд бэлэглэх хамгийн тансаг сонголт бол Тэрэлжид байрлах “Glory Resort Mongolia” байх болно. 200-600 хүний багтаамжтай “Их Монгол Өргөө” Монголын хамгийн том гэр эвент танхим, 150-400 хүний багтаамжтай, шинэхэн нээгдсэн “Glory Ball Room” гэсэн 2 төрлийн их танхимтай бөгөөд 2 өөр мэдрэмжийг төрүүлэх өвөрмөц тохижилт, амтат хоол, шинэлэг олон төрлийн сонголттой цэсийг санал болгож байна. Мөн 10-20 зочин хүлээн авах боломжтой вип өрөөнүүддээ захиалга авч байна.
  • Menu үзэх:https://shorturl.at/egQW9 
  • Хаяг: https://goo.gl/maps/URSgq3mNWDjJaZec8  Тэрэлжийн гүүрнээс зүүн тийш 2км, Glory Resort Mongolia
  • Утас: 90793333, 9078-3333                                                                                                                                                                                                                         
  1. EVENTO BALL ROOM - 6 метр өндөр тааз, баганагүй, хивстэй цэлгэр уужим танхимд шинэ мэдрэмжээр хөглүүлэн, шинэ оноо угтах гайхалтай биш гэжүү. Тайз, бүжгийн талбай, ЛЕД дэлгэц, гэрэлтүүлэг гээд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон, будаг нь ханхалсан шинэхэн EVENTO BALLROOM нь 150-500 зочны хүлээн авалтын захиалга авч эхлээд байгааг дуулгахад таатай байна. Цэсний өргөн сонголт, гайхалтай тохижилтоос гадна, багцын үнэнд багтсан уран бүтээлчдийг давхар санал болгож захиалагчидаа урамшуулж байгаа билээ.

                                                          

  1. TRIPLE EVENT HALL – Байршил, найрсаг үйлчилгээ, амтат зоог зууш гээд олонд танигдсан туршлагатай хамт олон, таны хамгийн гайхалтай үдшийг хөглөн хөтлөхөд бэлэн боллоо. Сүүлийн үеийн тоноглолтой хөгжим, тайз, дэлгэц бүхий 200-400, 300-600 хүний багтаамжтай баганагүй, хивстэй 2 төрлийн танхимдаа хямд бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлтэй цэсээр захиалга авсаар байна.

                                                                      

  1. TRIPLE CATERING – Цөөн хэдэн найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ дагуулаад хотоос зайдуухан, агаар салхинд, амралтын газарт шинэ жилээ тэмдэглэнэ гэдэг хамгийн сайхан санаа. Тэгвэл танд тохирох,  хажууд тань хүрч үйлчлэх рестораны явуулын үйлчилгээг санал болгоё. 25-200хүний арга хэмжээг 8 жил зохион байгуулсан туршлагатай хамт олон Хүслийн амтыг, Хүссэн газарт тань хүргэн үйлчлэнэ. Үнийн хувьд мэдээж заал танхим багтаагүй учраас хамгийн боломжийн гэдгийг мэдэгдье.  

  1. TRIPLE CHNESE RESTAURANT – Мэргэжлийн хятад тогоочийн амт чанартай олон төрлийн зоог зууш, 10-35 хүний багтаамжтай ВИП өрөөнүүддээ үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн БАГЦ ЦЭС-ээр захиалга авч эхэллээ. 
  • Захиалга өгөх утас: 9570-3338, 7000-9797
  • Хаяг: 25-р эмийн сангаас дээш өгсөөд Ханду зочид буудлын нэг давхарт  https://maps.app.goo.gl/g1bPN3qxbvrKppvXA