card

Байгууллагын арга хэмжээ зохион байгуулахад анхаарах зүйлс

  • Байгууллагын арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь компанийн нэр хүндийг өсгөхөөс гадна хамт олны уур амьсгалыг сайжруулж, харилцагчидтай харилцаагаа бэхжүүлэх чухал алхам юм. Байгууллагын арга хэмжээг зохион байгуулахад бэлтгэл ажлаас эхлээд төгсгөлийн санал хүсэлт авах хүртэлх бүх үе шатыг нарийвчлан төлөвлөх хэрэгтэй.  Тиймээс энэхүү нийтлэлд бид байгууллагын арга хэмжээ зохион байгуулахад анхаарах чухал зүйлсийг танилцуулж байна. 

1. Арга хэмжээний зорилго

Арга хэмжээг зохион байгуулахын өмнө хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тодорхой, ойлгомжтой зорилго тавих явдал юм. Зорилго нь арга хэмжээний бүх үйл явцын үндэс суурь болдог бөгөөд зохион байгуулалтын алхмуудыг чиглүүлэхэд чухал үүрэгтэй. Зорилгоо тодорхойлохдоо дараах зүйлийг анхаараарай. 

Зорилгоо тодорхойлохын тулд эхлээд арга хэмжээний төрлийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл:

  • Сургалт, семинар: Ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ мэдлэг олгох.
  • Бизнес уулзалт, хамтрагчдын зөвлөгөөн: Шинэ санаачилга, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
  • Шагнал гардуулах ёслол: Бүтээмжтэй ажилтнуудаа үнэлж урамшуулах.
  • Хамт олны баярын өдөр: Ажилтнуудын уур амьсгалыг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх. Төрлөө  тодорхойлсны дараа тухайн арга хэмжээнд ямар үр дүн хүсэж байгаагаа тодорхой болгоно. Ер нь бол эхнээсээ дуусах хүртэл бүгд нарийн зорилго төлөвлөгөөний дагуу явагдах учиртай. 

 

1. Арга хэмжээний зорилго

2. Төсөвөө тодорхойлох

Арга хэмжээний зардалд дараах зүйлс багтдаг.

  • Байршил, танхимын түрээс буюу арга хэмжээ зохион байгуулж буй газрын төлбөр
  • Тухайн газрын меню дэх хоол, уух зүйл
  • Техник хэрэгсэл (дүрс, дуу, гэрэлтүүлэг)
  • Хөтлөгч, уран бүтээлчдийн хөлс

Төсөвөө оновчтой зохицуулах нь хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах боломжийг олгодог. 

2. Төсөвөө тодорхойлох

3. Олон нийтэд сурталчилгаа явуулах

Арга хэмжээний зорилго, хамрах хүрээ, оролцогчдодоо зориулан зар сурталчилгаа хийх нь чухал байдаг.

Үүнд: 

  • Сошиал медиа сурталчилгаа
  • Арга хэмжээнд оролцох хүн бүрт и-мэйл урилга илгээх
  • Компанийн вэбсайт дээр арга хэмжээний талаар нийтлэх

Энэ нь оролцогчдын анхаарлыг татаж, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлнэ.

Сошиал маркетингийн хувьд нийт масс энэ талбар дээр байгаа учраас тэдэнд зориулсан сошиал эвэнт заавал үүсгэх хэрэгтэй. Мөн тухайн арга хэмжээний талаар мэдээ мэдээлэл сайтар нийтэлр хүмүүсийг урин дуудах хэрэгтэй.

3. Олон нийтэд сурталчилгаа явуулах

4. Байршил, тоног төхөөрөмжийн бүрэн байдал

Арга хэмжээнд оролцох хүмүүсийнхээ тоонд зориулан газраа сонгох нь чухал. Гэхдээ газраа сонгохдоо, ирэх хүмүүсийнхээ оролцох байдлыг харгалзаж, хотын төвд, олон хүмүүс ирэхэд таньдаг, мэддэг газрыг сонговол илүү тохиромжтой. Мөн тухайн газар нь таны арга хэмжээнд нийцсэн тоног төхөөрөмжний асуудалгүй байвал бүр илүү сайн. Мөн байршлын хамгийн асуудал болдог зүйл бол дэд бүтэц буюу машины зогсоолын асуудал байдаг. Олон цагаар зочид байх учраас энэ талын асуудлыг нь мөн бодолцох хэрэгтэй. Мөн орчны тохижилт болон зохион байгуулалтын уян хатан байдал, хэрхэн заал танхимаа чимэглэх гэх мэтчилэн асуудалд таны санааг зовоохооргүй туршлагатай баг хамт олон байвал илүү амар байх болно. Тэгэхээр энэ бүхний цогцлоосон TRIPLE EVENT HALL-ыг танд санал болгож байна. 

4. Байршил, тоног төхөөрөмжийн бүрэн байдал

Манай танхимуудын засал чимэглэл

Ширээ засалт болон тохижилт

Манай хоолны меню

Холбоо барих

И-Мэйл хаяг

  marketing@monduct.mn
  monduct.mn

Утас

  (+976) 7710-7788

Хаяг байршил

  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Чингүнжавын гудамж, Ханду зочид буудал, 2 давхар

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та доорх захиалгын мэдээллийг бүрэн гүйцэт зөв бөглөнө үү.
Таны оруулсан мэдээллийн дагуу манай мэргэжилтэн холбогдох болно.