card

Танилцуулга арга хэмжээ хийхэд анхаарах 5 зүйл

Та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж эвэнт буюу арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол бид танд хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөө өгье. Ер нь аливаа үйл ажиллагаа явуулж буй байгууллагын хувьд танилцуулга арга хэмжээ бол брэндээ таниулах, харилцагчтай илүү ойртох гайхалтай боломж байдаг. Та Захиалга өгөх бол ЭНД дарна уу

1. Зорилгоо тодорхойлох

Танилцуулга хийхийн өмнө арга хэмжээний гол зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн танилцуулах, түншлэл үүсгэх эсвэл брэндийн нэр хүндийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилготой байх нь арга хэмжээний үр дүнг хэмжихэд тусална. Манай TRIPLE EVENT HALL-ын зүгээс таны арга хэмжээнд тохируулан өөрсөддөө байгаа тоног төхөөрөмж, тайз засал гэх мэт бүхий л зүйлээр хангах боломжтой. 

1. Зорилгоо тодорхойлох

2. Зөв байршил сонгох

Арга хэмжээ зохион байгуулах орчин нь зочдын сэтгэгдэлд шууд нөлөөлдөг. Triple Event Hall нь Улаанбаатар хотын төвд буюу ХУД, "Соёолж" төвийн чанх урд ИХ НАЯД 6 давхарт байрладаг бөгөөд тав тухтай, тансаг орчин бүрдүүлснээр таны арга хэмжээний нэр хүндийг өргөх болно.

Манай санал болгох шийдлүүд:

  • Орчин үеийн тоног төхөөрөмж
  • Хурлын болон хүлээн авалтын зайтай өрөө
  • Техникийн мэргэжилтнүүдийн дэмжлэг

 

3. Хөтөлбөрөө төлөвлөх

Танилцуулга арга хэмжээг амжилттай болгохын тулд цагийн хуваарь болон хөтөлбөрөө нарийн гаргах хэрэгтэй. Хэн үг хэлэх, ямар контент үзүүлэх, хэрхэн интерактив байдлыг нэмэгдүүлэх зэргийг сайн төлөвлөх хэрэгтэй. Triple Event Hall-ийн зүгээс хөтөлбөрт тань дэмжлэг үзүүлж цаашилбал урлагийнхан болон хөтлөгчдийг зуучлах боломжтой. 

3. Хөтөлбөрөө төлөвлөх

4. Зочдоо халамжлах

Аливаа арга хэмжээний гол амжилт нь зочдын сэтгэл ханамж дээр суурилдаг. Тэдний тав тухыг хангахын тулд зай талбай, сандал ширээ, хөнгөн зууш зэрэгт анхаарах хэрэгтэй. Манай Triple Event Hall-ийн үйлчилгээ:

  • Тухайн арга хэмжээнд тохирсон заал чимэглэл, интерьер
  • Хөнгөн зууш, цай, кофены зохион байгуулалт
  • Найрсаг, туршлагатай баг хамт олон та бүхэнд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдаг.
4. Зочдоо халамжлах

5. Маркетинг, сурталчилгаагаа анхаарах

Танилцуулга арга хэмжээ бол тухайн бизнесийг олонд таниулах олон талын ач холбогдолтой. Тиймээс 1-т олон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийг өөртөө татахын тулд маркетинг зар сурталчилгаа аль эртнээс хийж олон хүмүүсийг урин дуудах хэрэгтэй. Харин 2-т дараа дараагийн үйл ажиллагаандаа илүү олон хүмүүс цуглуулахын тулд арга хэмжээн дэх орчин, оролцож буй хүмүүс, хоол болон зууш, урлагийн арга хэмжээ гэх зэрэг бүхий л үйл явдлыг зургаар баталгаажуулж дараа дараагийн үйл ажиллагаандаа ашиглах нөөц сан бүрдүүлэх хэрэгтэй. Манай TRIPLE EVENT HALL нь зай талбай том, тохижилт, зохион байгуулалт сайтай болохоор таны танилцуулга, арга хэмжээний зурганд тань сайхан гарч цаашдаа ирэх олон хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

5. Маркетинг, сурталчилгаагаа анхаарах

Манай А танхим


"А танхим – 700 хүний багтаамжтай, орчин үеийн шийдэл бүхий цэлгэр, тухтай танхим. Тус танхим нь хурим, хурал зөвлөгөөн, шинэ жил, төрсөн өдөр зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахад төгс тохиромжтой. Мастер тогоочийн амтат зоог, сүүлийн үеийн дуу, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, LED дэлгэц, мэргэжлийн баг хамт олон таны арга хэмжээг гайхалтай болгоход бэлэн байна."

Манай Б танхим

"Б танхим – 400 хүний багтаамжтай, дотно бөгөөд тав тухтай орчин бүхий танхим. Тус танхим нь байгууллагын уулзалт, хурал зөвлөгөөн, төрсөн өдөр, хүүхдийн сэвлэгний найр зэрэг дунд оврын арга хэмжээнд тохиромжтой. Орчин үеийн дуу, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, LED дэлгэц, амтат хоол, мэргэжлийн баг хамт олон таны үйл ажиллагааг сэтгэлд хүргэхээр бүрэн бэлэн байна."

Манай танхимуудын засал чимэглэл

Ширээ засалт болон тохижилт

Манай хоолны меню

Холбоо барих

И-Мэйл хаяг

  marketing@monduct.mn
  monduct.mn

Утас

  (+976) 7710-7788

Хаяг байршил

  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Чингүнжавын гудамж, Ханду зочид буудал, 2 давхар

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та доорх захиалгын мэдээллийг бүрэн гүйцэт зөв бөглөнө үү.
Таны оруулсан мэдээллийн дагуу манай мэргэжилтэн холбогдох болно.

Захиалга өгөх

Захиалга өгөх