Цагаан сарын золголтыг ресторанд хийх нь:
Цагаан сар бол Монголчууд бидний хувьд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан баяр. Уулзаагүй удсан хамаатан саднуудтай, настан буурлуудтайгаа очиж золгох хамгийн гоё завшаан гэлтэй. Гэхдээ энэ баярыг бид уламжлалт маягаар тэмдэглэж болох ч бас шинэлэг байдлаар тэмдэглэж бас болох юм. Ер нь бол энэхүү шинэлэг аргаар тэмдэглэх нь ийн тэмдэглэж байгаа хүмүүсээс маш их сайшаал магтаалыг авч байгаа.
Манай TRIPLE EVENT HALL туршлагатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон юм. Захиалга өгөх бол ЭНД дарна уу
Настангууддаа үйлчилгээний ачаалал бага үүсгэнэ
Уламжлалт байдлаар тэмдэглэх үед бид настангууддаа очиж золгохдоо ачаалал үүсгэдэг нь үнэн. Мэдээж үйлчлэх залуус маань хамт ярилцаж, танилцах боломж тун бага. Гал тогоонд өнжих нь элбэг.
Мөн ирж золгох залуус ихэнх цагийг замын түгжрэлд өнгөрүүлэх асуудал бий болсон. Урьд нь олон ах дүү хамаатан саднаараа очоод золгоход замын түгжрэл гэх асуудал харьцангуй бага байсан байх. Гэтэл өнөө үед энэ байдал нь бүр их асуудлыг дагуулж байгаа. Тэгэхээр нэг дор олон ах дүү хамаатан садантайгаа уулзаж золгох боломжийг ресторанд тэмдэглэснээрээ бид бий болгох боломжтой юм.
Баярын өдрүүдэд гэр бүлээрээ зүгээр л амарцгаая
Цагаан сарын баярын өдрүүд бол бид нарт хамгийн завгүй, бас их ядардаг өдрүүд. Магадгүй үйлчилгээ болон айл хэсэж золгох шаардлага гардаг учраас тэр байх. Тэгэхээр баярын өдрүүдэд баярлаж, амарч өнгөрүүлэх боломж нь ресторанд цагаан сарын золголтоо тэмдэглэх явдал юм. Тэгвэл та үйлчилгээнд гүйж өдрийг гал тогоонд өнгөрүүлэх шаардлагагүй. Мөн баяраа нэг өдөр бөөнөөрөө ресторанд очиж тэмдэглээд үлдсэн цагт гэр бүлдээ цаг гаргах, өөртөө цаг гаргах боломжтой.
Шинэлэг аргаар шинэлье
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн баярыг өнөө цагт яагаад шинэлэг байдлаар тэмдэглэж болохгүй гэж. Бүгдийг бидэнд даатга. Бид зохион байгуулаад, та бүхэнд туслаад явах болно.
Мөн нэгэн зөвлөгөө өгөхөд тодорхой гэр бүлийн хэмжээнд хөтөлбөртэй байвал их зүгээр байдаг шүү. Өөрөөр хэлбэл бие биетэйгээ танилцах, золголт хийх өдөр учраас тайзан дээр гэр бүлүүдээрээ гарч өөрсдийгөө танилцуулж өгвөл баярын уур амьсгалыг их сайхан болгодог шүү.
Төрөл бүрээр ашиглаж болох танхимууд
Бидний давуу тал:Заалны чимэглэл, 100+ гадна машины зогсоол, Мастер тогоочийн бэлтгэсэн амтат зоог зууш, Үнийн уян хатан нөхцөл, ЛЕД дэлгэц, өндөр чанартай дууны төхөөрөмж, Баганагүй, хивсэн доторлогоотой танхим зэргийг санал болгож байна.
Манай хоолны меню
Холбоо барих
И-Мэйл хаяг
marketing@monduct.mn
monduct.mn
Утас
(+976) 7710-7788
Хаяг байршил
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Чингүнжавын гудамж, Ханду зочид буудал, 2 давхар
ЗАХИАЛГА ӨГӨХ
Та доорх захиалгын мэдээллийг бүрэн гүйцэт зөв бөглөнө үү.Таны оруулсан мэдээллийн дагуу манай мэргэжилтэн холбогдох болно.