card

Чуулга уулзалт, форумыг амжилттай зохион байгуулахад анхаарах ёстой 5 зүйл

Чуулга уулзалт, форумыг зохион байгуулах нь олон талын ур чадвар, нарийн төлөвлөлт шаарддаг. Амжилттай арга хэмжээ зохион байгуулж, оролцогчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд дараах 5 чухал зүйлд анхаарлаа хандуулаарай.
  • 1. Зорилго, зорилтоо тодорхой болгох
  • 2. Байршил, техник хангамжийг зөв сонгох
  • 3. Маркетинг, сурталчилгааг оновчтой хийх
  • 4. Оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөх
  • 5. Арга хэмжээний дараах үр дүнг үнэлэх, дүгнэх

Та ЗАХИАЛГА өгөх бол ЭНД дарна уу

1. Зорилго, зорилтоо тодорхой болгох

1. Зорилго, зорилтоо тодорхой болгох

Арга хэмжээгээ зохион байгуулахын өмнө хамгийн түрүүнд зорилго, зорилтоо тодорхой болгох хэрэгтэй.

  • Танилцуулж буй санаа, сэдэв нь юу вэ?
  • Хэн оролцох вэ (зорилтот бүлэг)?
  • Арга хэмжээний үр дүнд ямар өөрчлөлт, үр дүнг хүсэж байна вэ?

Эдгээр асуултад хариулах нь төлөвлөгөөг оновчтой болгоход тусална.

2. Байршил, техник хангамжийг зөв сонгох

Амжилттай чуулга уулзалт, форум нь тохиромжтой байршил, найдвартай техник хангамжаас эхэлнэ.

Байршил: Оролцогчдод хялбар хүрэх боломжтой, зай талбай сайтай байх.

Техник хангамж: Дуу, дүрсний чанар сайтай тоног төхөөрөмж, интернетийн найдвартай холболт зайлшгүй хэрэгтэй.

Тэгэхээр манай TRIPLE EVENT HALL маань олон жилийн туршлагатай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, байршил нь төвийн бүсийн, зай талбай, багтаамж нь олон хүн нэг дор хүлээж авах хүчин чадалтай учраас таны чуулга уулзалтыг амжилттай болгоно гэдэгт итгэлтэй байна. 

2. Байршил, техник хангамжийг зөв сонгох

3. Маркетинг, сурталчилгааг оновчтой хийх

3. Маркетинг, сурталчилгааг оновчтой хийх

Чуулга уулзалт, форум зохион байгуулж байгаа бол оролцох хүмүүсийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд яахын аргагүй маркетинг, зар сурталчилгаа хэрэгтэй. Мэдээж хамгийн гол арга маань Facebook, Instagram болон бусад платформууд нь арга хэмжээгээ амжилттай сурталчлах арга хэрэглүүр байх болно. Мөн Имэйл маркетинг ашиглан урьдчилан бүртгүүлсэн хүмүүст тасралтгүй сануулга, шинэчлэл илгээх хэрэгтэй. 

4. Оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөх

Арга хэмжээний амжилтын гол үзүүлэлтүүдийн нэг нь оролцогчдын идэвхтэй оролцоо, сэтгэл ханамж байдаг. Оролцогчдыг идэвхжүүлэхийн тулд дараах аргуудыг ашиглаарай:

Асуулт, хариулт (Q&A): Оролцогчид илтгэгчдээс шууд асуулт асууж, тодруулга авах боломжийг хангах. Илтгэгчдийн үзэл бодлыг харьцуулах, оролцогчидтой шууд харилцах боломж олгох.

Идэвхжүүлэх хөтөлбөрүүд зохион байгуулах: 

  • Оролцогчдод хоорондоо танилцаж, харилцаа үүсгэх цаг гаргах.
  • Групп эсвэл сүлжээний уулзалт төлөвлөх.
  • "Танилцъя" нэртэй богино хэмжээний интерактив тоглоомыг зохион байгуулах.
  • Оролцогчдыг баг болгон хувааж тодорхой асуудал шийдвэрлэх эсвэл сорил гүйцэтгэх.
  • Оролцооны платформууд: Hopin, Zoom Polls, Kahoot зэрэг интерактив платформ ашиглан санал асуулга, тоглоом, хариултын систем нэвтрүүлэх.

5. Арга хэмжээний дараах үр дүнг үнэлэх, дүгнэх

Чуулга уулзалт, форумын амжилтыг үнэлэх, цаашдын арга хэмжээг илүү сайжруулахад дараах алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай.

  • Санал хүсэлт буюу арга хэмжээний сэтгэл ханамж, агуулгын үр өгөөжийг үнэлэх асуултуудыг багтаасан энгийн маягт боловсруул.
  • Өгөгдөл цуглуулах, анализ хийх- Оролцогчдын тоо буюу бүртгүүлсэн, ирсэн, оролцсон хүмүүсийн тоо,
  • Анхаарал татсан агуулга: Хамгийн их оролцоотой байсан илтгэл, хөтөлбөрүүдийг тодорхойлох.
  • Тайлан боловсруулах- Арга хэмжээний үр дүнг харуулсан тайлан нь багийн гишүүд, оролцогчид, ивээн тэтгэгчдэд мэдээлэл өгөхөд тустай.
  • Олон нийтэд үр дүнг түгээх- Сошиал медиа пост буюу арга хэмжээний зургууд, онцлох мөчүүд, статистик дүнг хуваалцах.
5. Арга хэмжээний дараах үр дүнг үнэлэх, дүгнэх

Манай танхимуудын засал чимэглэл

Ширээ засалт болон тохижилт

Манай хоолны меню

Холбоо барих

И-Мэйл хаяг

  marketing@monduct.mn
  monduct.mn

Утас

  (+976) 7710-7788

Хаяг байршил

  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Чингүнжавын гудамж, Ханду зочид буудал, 2 давхар

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та доорх захиалгын мэдээллийг бүрэн гүйцэт зөв бөглөнө үү.
Таны оруулсан мэдээллийн дагуу манай мэргэжилтэн холбогдох болно.