card

Хуримын Ойн Бэлгэдэл: 5-60 Жилийн Ойн Хуримын Төрлүүд

Хуримын Ойн Бэлгэдэл: 5-60 Жилийн Ойн Хуримын Төрлүүд

Хурим бол зөвхөн нэг өдрийн баяр биш, харин насан туршийн хамгийн үнэ цэнэтэй дурсамж билээ. Гэр бүл болсны дараах жилийн ой бүр өөрийн гэсэн бэлгэдэлтэй байдаг бөгөөд тухайн харилцааны бат бөх байдал, хөгжлийг илэрхийлдэг. Доорх нийтлэлээр 5 жилээс 60 жилийн ой хүртэлх хуримын төрлүүдийн утга учир, тэмдэглэх онцлогийг дэлгэрэнгүй хүргэе.

5-7 Жилийн Ойн Хуримын Төрлүүд ба Утга Учир

5 Жил – Нүүрсэн хурим

 Утга: 5 жил хамтдаа амьдарсан хуримыг яагаад НҮҮРСЭН ХУРИМ гэж нэрлэдэг вэ гэхээр хосуудын харилцаа нь нүүрсний дөл шиг халуун дулаан, гэхдээ анхааралтай байвал илүү удаан шатах боломжтой гэж үздэг. Энэ бол гэр бүлийн харилцаа илүү гүнзгийрч, тогтвортой болох үе юм.

 6 Жил – Ган хурим

Утга: 6 жилийн хамтын амьдрал бол ган шиг бат бөх болж, аливаа асуудлыг хамтдаа даван туулах хүчтэй гэдгийг илтгэнэ. Энэ бол гэр бүлийн жинхэнэ үнэ цэнийг ойлгож, харилцан хүндэтгэл нэмэгдэх үе юм.

 7 Жил – Гуулин хурим

Утга: Гуулин бол гэрэлтэх чанараараа алдартай, гэхдээ цаг хугацааны эрхээр өнгөө алдаж болох металл юм. Энэ нь 7 жил хамтдаа амьдрахдаа хайр сэтгэлээ хамгаалж, үргэлж гялалзуулах хэрэгтэйг сануулдаг. Өөрөөр хэлбэл 7 жил бол хосуудын хувьд бие биедээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй тийм үед байдаг. 

5-7 Жилийн Ойн Хуримын Төрлүүд ба Утга Учир

10-25 Жилийн Ойн Хуримын Төрлүүд ба Утга Учир

10 Жил – Шилэн хурим

Утга: 10 жил хамт амьдарсан хосуудын харилцаа шил шиг тунгалаг, ойлголцол өндөр түвшинд хүрсэн гэж үздэг. Гэхдээ шил хүчтэй цохилтод эмзэг байдаг тул бие биенээ үргэлж хайрлаж, хамгаалах ёстойг бэлгэддэг байх нь.

16 Жил – Төмөр хурим

Утга: 16 жилийн хамтын амьдрал бол төмөр мэт хатуу, бат бөх болж, аливаа бэрхшээлийг давах чадвартай болсон гэсэн үг. Энэ үед хосууд нэгэн бүхэл болсон байдаг тул хайр сэтгэлээ улам бататгах үе байдаг. 

25 Жил – Мөнгөн хурим

Утга: 25 жил хамтдаа амьдарсан хосуудын харилцаа мөнгөн эдлэл шиг бат бөх, үнэ цэнэтэй болсон гэж үздэг. Энэ бол хосуудын хамгийн том тэмдэглэлт ойгийн нэг бөгөөд ихэнх хосууд энэ ойгоо тангараг хийж шинэчлэн тэмдэглэдэг.

10-25 Жилийн Ойн Хуримын Төрлүүд ба Утга Учир

30-60 Жилийн Ойн Хуримын Төрлүүд ба Утга Учир

 30 Жил – Сувдан хурим

Утга: Сувд бол удаан хугацаанд бүрэлдэн бий болдог үнэт эдлэл тул 30 жилийн хамтын амьдралын тэсвэр, хүлээцтэй байдлыг илэрхийлдэг.

 50 Жил – Алтан хурим

Утга: 50 жилийн ой бол хосуудын хамгийн эрхэм тэмдэглэлт өдөр бөгөөд энэ хугацаанд хамтдаа бүхий л жаргал зовлонг давж, насан туршийн бат бөх холбоо тогтсон гэж үздэг.

 60 Жил – Очир-Эрдэнийн хурим

Утга: Очир-эрдэнэ бол хамгийн хатуу, бат бэх эрдэнэ учир 60 жил хамт амьдарсан хосуудын харилцаа түүнтэй адил хүчтэй, ямар ч зүйлийг давах чадвартай гэж үздэг. Энэ ой бол цөөхөн хосуудын тэмдэглэх боломжтой хамгийн хүндтэй тэмдэглэлт өдөр юм.

Тэгэхээр та хайртайгаа хэдэн жил амьдарсан бэ? Аль нь ч байсан таны хайр хамгийн нандин. Энэ хайрыг мөнхөлдөг амьдралд тохиох хамгийн сайхан зүйл нь яахын аргагүй ХУРИМ юм. Та аль хуримаа хийхийг хүсэж байна. Бид хамгийн төгс төгөлдөрөөр зохион байгуулж өгье. 

 30-60 Жилийн Ойн Хуримын Төрлүүд ба Утга Учир

Манай танхимуудад

"А танхим – 700 хүний багтаамжтай, Б танхим- 400 хүний багтаамжтай, орчин үеийн шийдэл бүхий цэлгэр, тухтай танхим. Тус танхим нь хурим, хурал зөвлөгөөн, шинэ жил, төрсөн өдөр зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахад төгс тохиромжтой. Мастер тогоочийн амтат зоог, сүүлийн үеийн дуу, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, LED дэлгэц, мэргэжлийн баг хамт олон таны арга хэмжээг гайхалтай болгоход бэлэн байна."

Төрөл бүрээр ашиглаж болох танхимууд

Бидний давуу тал:
Заалны чимэглэл, 100+ гадна машины зогсоол, Мастер тогоочийн бэлтгэсэн амтат зоог зууш, Үнийн уян хатан нөхцөл, ЛЕД дэлгэц, өндөр чанартай дууны төхөөрөмж, Баганагүй, хивсэн доторлогоотой танхим зэргийг санал болгож байна.

Манай хоолны меню

Холбоо барих

И-Мэйл хаяг

  marketing@monduct.mn
  monduct.mn

Утас

  (+976) 7710-7788

Хаяг байршил

  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Чингүнжавын гудамж, Ханду зочид буудал, 2 давхар

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та доорх захиалгын мэдээллийг бүрэн гүйцэт зөв бөглөнө үү.
Таны оруулсан мэдээллийн дагуу манай мэргэжилтэн холбогдох болно.

Захиалга өгөх

Захиалга өгөх