card

Цолны найр хийхдээ анхаарах ёстой 5 зүйлс

Цолны найр хийхдээ анхаарах ёстой 5 зүйлс

Цолны найр бол тухайн хүний хөдөлмөр, амжилт, нэр хүндийг алдаршуулж, хүндэтгэл үзүүлдэг чухал арга хэмжээ юм. Иймд найрыг төгс зохион байгуулахын тулд төлөвлөлт, хөтөлбөр, хүндэтгэлийн ёс, арга хэмжээ зохион байгуулах орчин, үйлчилгээ зэрэг олон зүйлийг анхаарах хэрэгтэй. Манай TRIPLE EVENT HALL энэ чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хамт олон учраас та бүхэнд туслаад, дэмжээд, ярилцаад, хөнгөлөөд явах болно. 

  • Төлбөрийн уян хатан нөхцөлтэй 
  • Мастер тогоочийн гарын хоол
  • Лед дэлгэцтэй
  • Хамгийн сүүлийн үеийн дуугаралт бүхий хөгжим, техник, гэрэлтүүлэг
  • Мэргэжлийн Sound инженер
  • Туршлагатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон юм.  Захиалга өгөх бол ЭНД дарна уу

1. Цолны найрын зохион байгуулалт, төлөвлөлт

Цолны найр нь албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээ тул зохион байгуулалт сайн байж, алдаа гаргахгүй байх нь чухал. Тэгэхээр зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ гэхээр: 

  • Хэзээ, хаана хийхээ тодорхойлох – Найрын өдөр, цагийг зочдодоо тохиромжтойгоор сонгох. Үүнд олон хүмүүсийн түгээмэл мэддэг газар буюу газар байршил, зогсоолын хүртээмж, үйлчилгээний соёл, туршлага нь хэр вэ гэдгийг сайн анхаарч үзэх хэрэгтэй. Учир нь уригдсан зочдын мэдэхгүй, бас очиход хэт хол газар байвал тохиромжгүй юм. 
  • Зочдын тоог төлөвлөх – Ойр дотны гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд хийх үү, эсвэл өргөн хүрээнд хийх үү гэдгийг тодорхойлох
  • Урилга бэлтгэх – Хүндэт зочид буюу хамт олон, удирдлагуудад нь албан ёсоор урилга бэлтгэвэл илүү сайн.
  • Хөтөлбөр гаргах – Шагнал гардуулах, хүндэтгэлийн үг хэлэх, урлагийн үзүүлбэр гэх мэт

Жишээ нь : Гавьяат цолтон, генерал, төрийн дээд шагнал хүртсэн хүний баяр бол өргөн хүрээний хүндэтгэлийн арга хэмжээ тул том танхимд хийх нь зохимжтой. 

1. Цолны найрын зохион байгуулалт, төлөвлөлт

2. Ажил амьдралын гараа, дурсамж, амжилтыг онцлох

Цолны найрын хамгийн чухал хэсэг нь тухайн хүний хөдөлмөр, амжилтыг үнэлэх, алдаршуулах явдал юм. Хамт олон, найз нөхөд, гэр бүл нь тухайн хүний тухай эхлэлээс энэ хүртэл хэрхэн энэ гавьяа цолонд ирсэн. Ямар түүх замналыг туулсан тухай хүүрнэн дурсан ярихаас гадна түүх өгүүлсэн зураг видеогоор нь LOOP бэлтгэн үзүүлбэл энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний хамгийн гол утга учир энэ мөчид бий болох учиртай. Үүнийг тоймлон тайлбарлавал:

  • Тухайн хүний амжилтыг харуулсан богино видео бэлтгэх
  • Онцлох хүмүүсийн хүндэтгэлийн үгс, дурсамж яриа багтаах
  • Шагнал гардуулах ёслолыг албан ёсны байдалтай хийх
  • Тусгай бэлэг, дурсгалын зүйлс гардуулах

Үүнд таны арга хэмжээ зохион байгуулах газар тоног төхөөрөмж сайтай байх хэрэгтэй. Учир нь энэ гоё үйл явлуудыг видео, Loop-ээр үзүүлэх гэтэл тухайн газрын тоног төхөөрөмж явуулж чадахааргүй байвал яах уу? Тиймээс та бүхэн тоног төхөөрөмж сайтай, гэрлийн, дууны инженертэй газрыг сонголтоо болгоорой. 

2. Ажил амьдралын гараа, дурсамж, амжилтыг онцлох

3. Хүндэтгэлийн ёслол, шагнал гардуулах ажиллагаа

Цолны найр нь ёслолын чанартай хүндэтгэлийн үйл ажиллагаа тул албан ёсны байдалд ихээхэн анхаарах хэрэгтэй.

  • Албан ёсны шагнал гардуулах ёслол хийх – Цолны гэрчилгээ, өргөмжлөл, медаль гэх мэт
  • Хүндэтгэлийн үг хэлэх хуваарь гаргах – Ахмад хүмүүс, удирдлагууд, гэр бүлийнхний үг
  • Ахмад хүн анхны баярын үг хэлэх заншил – Ерөөлийн үгийг нь тухайн салбарынх нь ахмад хүн хэлж, ерөөл тавих уламжлалтай байдаг.
  • Хүндэтгэлийн дурсгалын зүйл гардуулах – Цолтон өөрийн багш, удирдлага буюу өөрийнх нь амжилтад нөлөөлсөн хүндээ бэлэг гардуулах. 

Жишээ нь: Гавьяат жүжигчдийн баярт урлагийн зүтгэлтнүүд, генерал цол хүртсэн хүний баярт цэргийн ахмад офицеруудын үг хэлэх ёс заншилтай. 

3. Хүндэтгэлийн ёслол, шагнал гардуулах ажиллагаа

4. Найрын хөтөлбөр, урлагийн үзүүлбэр

Аливаа найр, арга хэмжээг урлагийн үзүүлбэргүйгээр төсөөлшгүй. 

  • Урлагийн хөтөлбөр төлөвлөх – Амьд хөгжим, хүндэтгэлийн дуу, уран бүтээлчдийн үзүүлбэр
  • Гэр бүл, найз нөхдийн хөгжөөнт хөтөлбөр – Өнгөрсөн дурсамжийг хуваалцах хөгжилтэй хэсэг
  • Фото зураг, видео бичлэг бэлтгэх – Насан туршид үлдэх дурсамж үлдээх

Жишээ нь: Тамирчны цолны найранд багийнх нь тамирчид оролцож, спортын онцлог бүхий тоглолт үзүүлэх нь арга хэмжээг их сонирхолтой болгодог.

4. Найрын хөтөлбөр, урлагийн үзүүлбэр

5. Байршил, орчин, үйлчилгээ

Цолны найрын орчин зохион байгуулалт сайтай, тав тухтай, тансаг байх ёстой.

Тохиромжтой танхим сонгох: 

  • А танхим (400-600 хүнтэй том арга хэмжээ)
  • Б танхим (100-400 хүнтэй дунд хэмжээний арга хэмжээ)

Орчин үеийн тоног төхөөрөмжтэй байх – Дууны систем, LED дэлгэц, тайзны гэрэлтүүлэг
Хоолны үйлчилгээ – Зочдод тохирсон хүлээн авалт, тав тухтай үйлчилгээг хангах хэрэгтэй. Энэ арга хэмжээ нь хүний амьдралд бас л ганц хийгддэг зүйл учраас төгс зохион байгуулбал илүү сайхан.

 5. Байршил, орчин, үйлчилгээ

Манай танхимуудад

"А танхим – 700 хүний багтаамжтай, Б танхим- 400 хүний багтаамжтай, орчин үеийн шийдэл бүхий цэлгэр, тухтай танхим. Тус танхим нь хурим, хурал зөвлөгөөн, шинэ жил, төрсөн өдөр зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахад төгс тохиромжтой. Мастер тогоочийн амтат зоог, сүүлийн үеийн дуу, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, LED дэлгэц, мэргэжлийн баг хамт олон таны арга хэмжээг гайхалтай болгоход бэлэн байна."

Төрөл бүрээр ашиглаж болох танхимууд

Бидний давуу тал:
Заалны чимэглэл, 100+ гадна машины зогсоол, Мастер тогоочийн бэлтгэсэн амтат зоог зууш, Үнийн уян хатан нөхцөл, ЛЕД дэлгэц, өндөр чанартай дууны төхөөрөмж, Баганагүй, хивсэн доторлогоотой танхим зэргийг санал болгож байна.

Манай хоолны меню

Холбоо барих

И-Мэйл хаяг

  marketing@monduct.mn
  monduct.mn

Утас

  (+976) 7710-7788

Хаяг байршил

  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Чингүнжавын гудамж, Ханду зочид буудал, 2 давхар

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та доорх захиалгын мэдээллийг бүрэн гүйцэт зөв бөглөнө үү.
Таны оруулсан мэдээллийн дагуу манай мэргэжилтэн холбогдох болно.

Захиалга өгөх

Захиалга өгөх