Семинарыг хаана хийвэл тохиромжтой вэ?
Семинарын байршил нь арга хэмжээний амжилтад шууд нөлөөлдөг. Оролцогчдын тав тухыг хангах, арга хэмжээний зорилго, орчны шаардлагыг хангасан байршил сонгох нь чухал. Тиймээс семинар зохион байгуулахад дараах нөхцөл, шаардлагыг харгалзан үзэх хэрэгтэй. Захиалга өгөх бол ЭНД дарна уу.
Семинар зохион байгуулах танхим
Семинар нь тодорхой сэдвийн хүрээнд оролцогчдод мэдлэг, ур чадвар олгох, туршлага солилцох зорилготой арга хэмжээ байдаг. Энэ нь илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх, асуулт хариулт хийх зэрэг байдлаар явагддаг. Семинарын онцлог нь оролцогчид зөвхөн сонсогч биш, харилцан ярилцагч, санаа бодлоо илэрхийлэгч болж, идэвхтэй оролцдог явдал юм. Тэгэхээр семинарыг оролцогчдын тоонд нийцсэн том, тохилог танхим сонгох хэрэгтэй. Хэт жижиг эсвэл хэт том орчин нь оролцогчдын анхаарлыг сарниулах магадлалтай.
Манайх:
- А танхим- 700 хүний багтаамжтай
- Б танхим- 100-400 хүний багтаамжтай
Орчин үеийн тоног төхөөрөмжтэй газар
Семинар зохион байгуулахад хамгийн чухал нь тоног төхөөрөмж. Проектор дэлгэц, дуугүй гэх мэт тоног төхөөрөмж дутагдалтай газар семинар болох боломж байхгүй. Тиймээс та бүхэн семинар зохион байгуулах гэж байгаа бол тухайн газрынхаа таны үйл ажиллагаанд тохирох тоног төхөөрөмж нь бүрэн бүтэн эсэхэд ач холбогдол их өгөөрэй. Гол анхаарах зүйлс нь:
- Проектор, дэлгэц
- Дууны систем, микрофон
- Хурдан, найдвартай Wi-Fi
TRIPLE EVENT HALL нь баганагүй том цэлгэр талбайтай, танд хэрэгтэй бүхий л шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан болохоор таны арга хэмжээг сайхан болгоно гэдэгт итгэлтэй байна.
Семинар болох газрын байршил
Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн газрынхаа байршлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Хэний ч таньж мэдэхгүй газар үйл ажиллагаа зохион байгуулбал зочид ирэхгүй, ирсэн ч төвөгтэй байдлаар ирвэл зочдын сэтгэлзүйд анхнаасаа сөрөг мэдрэмж авч эхэлнэ. Тиймээс танигдсан газар семинараа зохион байгуулахыг зөвлөе. Мөн автомашины зогсоолын асуудал маш чухал. Зочид арга хэмжээндээ цагаа барьж ирэхэд зогсоол их чухал нөлөөтэй. Тэгэхээр таны сонгосон газрын ойр хавьд автобусны буудал байгаа эсэх, автомашины зогсоол хангалттай эсэхэд анхаарал хандуулж газраа сонгоорой.
Зочдын тав тухыг хангахуйц орчин
Семинарын турш оролцогчид өөрийгөө тав тухтай, эрч хүчтэй мэдрэх ёстой. Агааржуулалт, гэрэлтүүлэг, суудлын тав тух, завсарлагааны бүс чухал үүрэгтэй. Мөн хөнгөн зууш, ундаа, кофены үйлчилгээ заавал байх учиртай. Triple Event Hall нь танай семинарын амжилтыг хангах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн. Бид оролцогчдын тав тух, зохион байгуулагчдын хэрэгцээг бүрэн хангасан орчин, үйлчилгээ санал болгож байна.
Төрөл бүрээр ашиглаж болох танхимууд
Бидний давуу тал:Заалны чимэглэл, 100+ гадна машины зогсоол, Мастер тогоочийн бэлтгэсэн амтат зоог зууш, Үнийн уян хатан нөхцөл, ЛЕД дэлгэц, өндөр чанартай дууны төхөөрөмж, Баганагүй, хивсэн доторлогоотой танхим зэргийг санал болгож байна.
Манай хоолны меню
Холбоо барих
И-Мэйл хаяг
marketing@monduct.mn
monduct.mn
Утас
(+976) 7710-7788
Хаяг байршил
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Чингүнжавын гудамж, Ханду зочид буудал, 2 давхар
ЗАХИАЛГА ӨГӨХ
Та доорх захиалгын мэдээллийг бүрэн гүйцэт зөв бөглөнө үү.Таны оруулсан мэдээллийн дагуу манай мэргэжилтэн холбогдох болно.