Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, авто замын түгжрэл, газар хөдлөлтийн аюул, Covid19-н нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж хүн амын төвлөрөл багатай, эрүүл аюулгүй орчинд амьдрах хүмүүсийн сонирхол, хэрэгцээ өсөж байгаа нь ажиглагдаж байна. Улаанбаатар хотын ойр орчимд нэгдсэн төлөвлөлт бүхий хаус төслүүд хэрэгжих болсон нь эдгээр асуудлуудыг шийдэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахад тус болж байгаа гэж харж байгаа. Тиймээс бид Монголдоо анх удаа HOUSE EXPO 2022 үзэсгэлэн арга хэмжээг 3 сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд зохион байгуулах гэж байна.
Ерөнхий зохион байгуулагчаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын CENTURY 21 Summit оффис ажиллаж байна. CENTURY 21 Summit нь үл хөдлөх хөрөнгийн салбарт туршлагатай хамт олон ба хаус болон өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээлд төвлөрөн ажилладгаараа онцлогтой. Энэхүү үзэсгэлэнг цаашдаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.
Тэнхлэг зуучийн судалгаагаар 2021 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотын ойр орчимд нийт 136 төслийн 6015 айлын хаусны бүтээн байгуулалт явагдаж байна. Үүнээс захиалга авч буй 4382 айлын хаус байна. Хаусны 1мкв-н дундаж үнэ 3,600,000 байгаа нь орон сууцны дундаж үнэтэй ижил түвшинд байгаа юм.