5. ЧЕЛСИА КЛИНТОН, МАРК МЕЗВИНСКАЯ НАРЫН ХУРИМ Нийт өртөг: 5 сая ам.доллар /2010 он/ АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин Челсиа Клинтон болон түүний багийн найз хөрөнгө оруулалтын банкир мэргэжилтэй Марк Мезвинская нарын хурим үнэхээр дуулиантай болсон гэдгийг хүмүүс одоо ч ярилцдаг гэвэл та итгэх үү? Хуримын зардалд 60.0000 ам.долларын үнэ бүхий агаарын бөмбөлөг, 11.000 ам. долларын хуримын бялуу, Ван Верагийн хуримын даашинз багтсан бол хосууд хуримын зардлынхаа ихэнхийг зочдынхоо аюулгүй байдал, хамгаалалтад зарцуулсан байдаг. Харин хуримын зочдоор Опра Уинфригээс эхлээд АНУ-ийн хамгийн нэр хүндтэй 500 эрхэм ирсэн байна.
4. ВЭЙН РҮҮНИЙ, КООЛЭН МАКЛӨҮЛИН НАРЫН ХУРИМ Нийт өртөг: 8 сая ам доллар /2008 он/ 2008 оны хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч Вэйн Рүүний болон түүний ахлах сургуулиасаа болзож эхэлсэн бүсгүй Коолэн Мак Лөүлин нарын хурим жагсаалтын 4-рт орж байна. Тэд хуримаа 17-р зууны хэв маягаар зохиомжилж, Их Британы 65 онгоцыг Италийн Гениу хотруу нисгэж, хуримд хүрэлцэн ирсэн зочдоо хэд хоногийн туршид хамгийн өндөр зэрэглэлийн таван одтой зочид буудалд байрлуулснаараа энэ жагсаалтад багтах бүрэн эрхтэй.
3. ХАНХҮҮ УИЛЬЯМ , КЭЙТ МИДДЛТОН НАРЫН ХУРИМ Нийт өртөг: 34 сая ам доллар /Хамгийн өндөр нууцлалтай/ 29 насандаа дэлхийн хамгийн алдартай жүжигчин болсон Кэйт Миддлтон болон хунтайж Уильям /хунтайж Чарльз, Диана гүнж нарын анхны хүү/ нарын хурим таныг алмайруулна гэдэгт бүү эргэлзээрэй. Яг л ханхүү гүнжээ олдог үлгэр шиг учирсан хосууд Сент-Эндрюс их сургуульд суралцаж байхдаа танилцсан байна. Тэдний хуримыг 80.0000 ам.долларын цэцэгс, 80.000 ам.долларын бялуу нь чимсэн бол хуримын зочдоор олон тооны язгууртнууд оролцож байжээ.
2. ВАНИША БИТАЛ, АМИТ ВАТИА НАРЫН ХУРИМ Нийт өртөг: 60 сая ам доллар /2005 он/ Хэрвээ тэд таныг хуримдаа урьсан бол хуримын урилгатай хамт таван одтой Парисын зочид буудлын өрөөнд байрлах эрх, онгоцны тасалбарыг багтаасан цэвэр мөнгөн хайрцгийг шуудангаар хүлээж авах байсан даа. 16-р зууны ариун сүмд болсон энэ хурим таван өдөр үргэлжилсэн байна. Тэдний хуримыг Kylie Minogue, Mouton Rothschild нарын тоглолт, дэлхийн алдартай дизайнеруудын бүтээсэн үнэт эдлэл бүхий гайхамшигтай бэлэггүйгээр нь төсөөлшгүй.
1.ХАНХҮҮ ЧАРЛЬЗ, ХАТАГТАЙ ДИАНА НАРЫН ХУРИМ Нийт өртөг: 48 сая ам доллар /1981 он/ Дэлхий нийтээр 750 сая хүн цэнхэр дэлгэцээрээ үзэж, 2 сая гаруй хүн биечлэн үзсэн тэдний хуримд язгууртан гаралтай, ихэс дээдэс оролцжээ. Сүйт бүсгүй Диана зааны соёогоор хийсэн чимэглэл, цэцгийн баглаа бүхий 25 фут өндөр хуримын даашинз өмссөн байна. Мөн хуримд зориулж 27 бялуу, 5 фут өндөр гол бялууг 14 хоногийн турш бүтээжээ. Та 1981 оны 48 сая ам.доллар одоо хэдэн төгрөгтэй тэнцэхийг нийтлэлийн туршид бодож үзэв үү...? Тэгвэл хариулт нь 275,000,000,000 төгрөг