✨Байгууллагын шинэ жилийг хамгийн гоё болгох 7 зөвлөгөө

A- A A+
✨Байгууллагын шинэ жилийг хамгийн гоё болгох 7 зөвлөгөө

1. Тусгай сэдэв сонгох

Шинэ жилийн үйл ажиллагааг тусгай сэдэв сонгож зохион байгуулах нь олон талын давуу талтай. Үүнд:  

  • Сэдэв сонгосноор арга хэмжээний бүх элементүүд (хувцаслалт, чимэглэл, хөгжим, хөтөлбөр) хоорондоо зохицож, нэгэн цогц уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэ нь оролцогчдод илүү сэтгэл хөдөлгөм туршлага өгдөг.
  • Сэдэв нь ажилтнуудыг өвөрмөц хувцаслалт, багийн уралдаан зэрэгт идэвхтэй оролцох сэдэл өгдөг. Ингэснээр хүн бүр илүү сонирхолтой, хөгжилтэй оролцдог.

 

 

2. Тайз, заал, ширээний чимэглэл сайтай байх 

Шинэ жилд тайз, заал, ширээний чимэглэл сайтай байх нь шинэ жилийн арга хэмжээний уур амьсгалыг илүү гоё болгож баярын уур амьсгалыг оруулахад чухал нөлөөтэй. Тайзны чимэглэл хэрхэн засдаг газар сонгох нь их чухал юм. Шинэ жилд оролцож буй зочид мэдээж дурсгалын зураг авахуулна, бичлэг хийлгэнэ. Тэгэхээр тухайн орчны чимэглэл, ширээ засалт, тайз чухал нөлөөтэй. 

 

3. Тоног төхөөрөмж сайтай байх

Маш гоё хөтөлбөр зохион байгуулсан боловч тоног төхөөрөмжийн асуудалтай газарт шинэ жил хийвэл уур амьсгал шууд эвгүй болох эрсдэлтэй. Учир нь шинэ жилийн арга хэмжээг хамтлаг дуучдын дуу, хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Хамтлаг дуучид биш хамт олны дуу хөгжим явахад ч дуу саадгүй явах тоног төхөөрөмж хамгийн чухал. Мөн Тайзны дэлгэц буюу лед маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр та үйлчилгээ үзүүлэх газрын тоног төхөөрөмжийн сааталгүй эсэх болон бүх үйлчилгээг тань бүрэн, сааталгүй үзүүлэх газрыг сонгоорой. 

 

 

4. Гоё хоолтой

Баярын ширээг амттай хоолгүйгээр төсөөлшгүй. Хоолны сонголтууд нь тухайн байгууллагын төсөвт нь бас тохирох учраас хоолны олон сонголтуудтай газрыг та бүхэн сонгоорой. Мэргэжлийн тогоочтой, хоолыг урладаг газар хүлээн авалт арга хэмжээнд оролцвол эргээд ажилтнуудын сэтгэл ханамж ч эерэг сэтгэгдэлтэй байх болно. 

5. Хамт олны уралдаан тэмцээн

Шинэ жилийн хүлээн авалтанд хамт олны дунд уралдаан, тэмцээн зохион байгуулах нь баярыг илүү хөгжилтэй, идэвхтэй, дурсамжтай болгохоос гадна дараах олон давуу талыг үүсгэдэг: 

- Уралдаан, тэмцээн нь хамт олныг нэг баг болж хамтран ажиллах, харилцан ойлголцох боломжийг олгодог. Энэ нь ажилтнуудын харилцааг сайжруулж, ажлын байран дахь хамтын ажиллагааг дэмжинэ.

- Зарим уралдаан нь оролцогчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалдаг. Жишээ нь, бүжиг, дуу, эсвэл жүжгийн тэмцээнүүд ажилтнуудын авьяасыг ил гаргах боломж олгодог.

6. Гэрэл зураг авахуулах хэсэг

Шинэ жилийн арга хэмжээнд гэрэл зураг авахуулах тусгай хэсэг бий болгох нь баярын уур амьсгалыг илүү дурсамжтай, хөгжилтэй болгох чухал элемент юм. Гэрэл зураг авах хэсэг нь оролцогчдод тухайн арга хэмжээний дурсамжаа хадгалах боломж олгодог. Хожим эдгээр зургуудыг эргэн харахад баярын сайхан мэдрэмжийг сэргээдэг. Фото булангийн засал чимэглэл нь тухайн арга хэмжээний сэдэвтэй нийцэж байвал оролцогчдод өөрсдийгөө өвөрмөц байдлаар илэрхийлэх боломж олгодог. Ингэснээр баярын уур амьсгал илүү сонирхолтой болно. Мөн  Байгууллагын брэндийг таниулах боломж олгодог. Тиймээс зураг авах булан заавал бий болгоорой. 

7. Шинэ оны аз хийморь дуудсан сугалаа

Шинэ оны аз хийморь дуудсан сугалаа зохион байгуулах нь баярын уур амьсгалыг улам хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм болгохын зэрэгцээ дараах ач холбогдлуудыг өгдөг:  Азтан тодруулах мөчид оролцогчид догдолж, сэтгэл догдлом туршлага авдаг. Азтай хүн шагналаа авахаас гадна бусад нь ч баярт уур амьсгалаар цэнэглэгддэг. Ер нь бол Баярын уур амьсгалыг илүү гоё болгоно. Аз хийморийг дуудна. Ажилтнуудын баярт идэвхтэй байх сэдлийг нэмэгдүүлж, хөтөлбөрийг илүү үр бүтээлтэй болгодог. Сугалаа нь оролцогчдыг санамсаргүйгээр шагнал авах боломжтой болгодог тул хэнийг ч ялгаварлахгүй, тэгш оролцоо хангагдана. Сугалаа нь бас байгууллагын зангарагийг харуулдаг учраас ажилтнуудын байгууллагадаа итгэх итгэл болон тогвтортой удаан ажиллахад дэм болдог. 

<script src="/subscribe_script.php?id=2506&site_id=1250&fulldomain=monduct.mn" type="text/javascript"></script>
<div id="subscription-form-container-2506"></div>