Агаарын бохирдол нь зөвхөн уушгинд бус зүрх судасны өвчлөл үүсгэдэг гэдгийг та мэдэх үү? Монгол улсын нийслэл нь дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг бөгөөд хүйтрэх тусам агаарын бохирдол нэмэгдэж байдаг. Хотжилт нэмэгдэн, түгжрэл ихэссэн, агаарын бохирдолтой энэ үед стресстэй амьдралын хэв маягаа халж манай GLORY resort-г зорин урин дулааныг хайртай хүмүүстэйгээ угтаарай.
Зургийн сантай танилцах бол ЭНД дарна уу.
``Glory Resort Mongolia`` аялал жуулчлалын цогцолбор нь Горхи тэрэлжийн үзэсгэлэн бүрэлдсэн, өвөрмөц тогтоц бүхий уулын бэлд, рашааны ундаргат судалтай хаяалан оршиж,агаарын уужимд амарч тухлан,амьдралаас хүртэх бас нэгэн таатай мэдрэмжээр сэтгэлээ хөглөн саатах боломжийг танд санал болгож байгаадаа баяртай байна. Манай ресорт нь үндэсний өнгө төрхийг орчин үеийн хэв маягтай хослуулсан бөгөөд тав тух, тансаг байдлыг танд мэдрүүлэхээр зохион байгуулсан билээ.
Бидний үйлчилгээ:
- Өндөр зэрэглэл, стандартын дагуу тохижуулсан 5 төрлийн 56 өрөө
- Орчин үеийн стандарт, үндэсний хэв маягийг хослуулсан Хүннү загварын 42 гэр.
- Дэлхийд хамгийн томд тооцогдох (33диаметр) ``ИХ МОНГОЛ ӨРГӨӨ`` хүлээн авалтын танхим
- Монгол, Европ, Узбек зоогийн TRIPLE TASTE KITCHEN ресторан
- Caffee bene: Кофе шопын салбар зэрэг үндсэн бүтээн байгуулалтаас гадна 100-300 зочин хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалт хурлын танхим, теннис биллъярдын өрөө, караоке өрөө, гадна сагс теннисны талбай, машины дотор дулаан зогсоол зэргийг цогцоор нь эрхэм үйлчлүүлэгч танд санал болгож байна.
Бичлэг үзэх бол ЭНД дарна уу
Хаяг: Тэрэлжийн гүүрнээс зүүн тийш 2км, Glory Resort Mongolia (GOOGLE MAP)
Захиалга өгөх утас: 7710-7788, 9079-3333, 9684-3333